Эрдэмтний танилцуулга

СКОРОДУМОВА, ЛИДИЯ ГРИГОРЬЕВНА

Огноо:
2017 оны 06-15 02:51
Улс:
ОХУ
Судалгааны үе:
Шинэ үе ( XVII- XX зуун )
Судалгааны талбар:
Түүх, соёл, эх сурвалж судлал
2017 оны 06-15 02:51

Лидия Григорьевна Скородумова  1947 оны  2 сарын 7-нд Северодвинск хотод ажилчны гэр бүлд төржээ. Тэрбээр 1972 онд Ленинградын Их Сургуулийн Дорно дахины факультетын монгол хэлний анги төгссөн. 1981 онд хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтний зэргийг “XIX зууны Монголын ахуйн роман” сэдэвт судалгааны ажлаар, 1995 онд хэл шинжлэлийн докторын зэргийг ”Монгол романы хувьсал” сэдэвт судалгааны ажлаар хамгаалсан байна. Тэрбээр 1972-1980 онуудад Комсомолын дээд сургуульд монгол хэлний орчуулагч, 1980-1985 онуудад  Москва дахь ЭЗХТЗ-ийн ажлын албанд орчуулагч, 1985-1994 онуудад ЗХУ-ын Гадаад яамны Дипломатын Академид монгол хэлний багш, доцент1994-2005 онуудад Монгол дахь Оросын элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллажээ. ОХУ –ын Зохиолчдын хорооны гишүүн юм. Оросын Хүмүүнлэгийн Их Сургуулийн профессор Скородумова Л.Г. 100 гаруй бүтээл туурвисан байна.