Мэндчилгээ, Танилцуулга

        

                                           МЭНДЧИЛГЭЭ

  “MONGOLSTUDIES.COM” цахим санд  тавтай морилно уу

  Дэлхийн Монгол судлалын ололт амжилтын талаарх мэдээлэл, судалгаа боловсруулалтын үр дүнг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг Интернет мэдээллийн технологийн өндөр дэвшлийг ашиглан бүтээхийн тулд МУИС-ийн Түүхийн тэнхим дээр “Монгол судлалыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийг нэвтрүүлж, ашиглах нь” инновацын төсөл (2015-2017 он) санаачлан хэрэгжүүлж эхлээд энэхүү шинжлэх ухааны цахим сайтыг Та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Дорно дахины эртний соёлт монголчууд бид Ази, Европт тархсан соёл, урлагийн дундаршгүй арвин өвийг бүтээж, тэдгээр нь зөвхөн төрөлх Монголын тал нутагтаа төдийгүй Дэлхийн олон улс оронд хадгалагдан үлдэж хүмүүн төрөлхтний ухааны мэлмийг нээж, эрдэмт мэргэдийн оюуны сүвийг сүлбэсэн язгуур түүх соёлтой билээ. Хүн төрөлхтөн даяаршин хөгжиж буй өнөө цагт Монгол орон хийгээд Монгол судлал нь дэлхийн хэмжээнд өргөжин тэлж Монгол угсаатны өв соёл, өрлөг түүхийг судлан шинжилсээр дэлхийн олон оронд “Монгол судлал” гэх эрдэм шинжилгээний судалгааны салбар үүсэн хөгжиж, тэр хэрээрээ олон улсын Монгол судлаачдын эрдэм судлалын цагаан зам зуунаас зуун дамнан үл тасарна. Тиймээс бид дэлхийн монголч эрдэмтэдээс Монгол судлалд оруулсан хувь нэмрийг илэрхийлэх мэдээллийг цахим хэлбэрт оруулан, мэдээллийн сангийн эх үүсвэрийг буй болгож байна.

Монголын түүх, соёлын өв сан оргилон ундарч

Монгол судлалын үйлс хөгжин дэлгэртүгэй

 ТАНИЛЦУУЛГА

Монгол судлалын энэхүү цахим сайтын бүтэц нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

1. Эрдэмтэд  гэсэн буланд Монголчуудын түүх, соёл, археологи, угсаатны зүйн талаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан болон монгол судлалаар дорвитой бүтээл туурвисан гадаад, дотоодын монголч эрдэмтдийн товч намтар, бүтээлийн талаар мэдээлэл авах боломжтой. Чингэхдээ: эрдэмтдийн нэрээр, эрдэмтний харьяалагдах улсаар, судалгааны талбар чиглэлээр, судалгааны үеэр хайлт хийх боломжтой.

2. Жуулчдад зориулсан булан нь  Монгол Улсын 21 аймгийн газар нутагт буй түүхэн дурсгалт газрууд болон соёлын биет өвийн талаарх мэдээлэл монгол болон англи хэлээр бичигдсэн ба  фото зураг орсон болно.

3. Монгол судлалын цахим номын сан. Үүнд: Монголын түүхийн хэвлэгдэн нийтлэгдсэн эх сурвалжууд, судалгааны бүтээлүүд, нийгэм-хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд зэрэг багтсан болно.

4. Интерактив буланд

-Монголын түүхийн үе үеийн 15 газрын зураг дуу, хөдөлгөөнт дүрслэл хэлбэрээр (аnimation)

- Түүх, соёлын дурсгалт газар, музей, МУИС-ийн Номын сангийн вертуал аялал

- Монголчуудын түүх, соёлыг илтгэсэн баримтат кино (Video stream)

- Түүхт үйл явдлын дуу болон дүрс бичлэг, тэдгээрийн эвлүүлэг (Sound stream) орсон болно.


                                                About Us

The Mongolians with their ancient eastern civilization have created a rich heritage of culture and art that spread not only through the steppes of Mongolia, but throughout Asia and Europe leaving permanent marks behind. The study of this cultural and historical heritage and its impact has greatly expanded in the modern era of globalization, and resulted in the emergence of a new scientific study field called the “Mongolian Studies” which continues to develop and expand internationally from year to year.

In this connection, for the purposes of creating a comprehensive database comprising from research and study findings and achievements in Mongolian studies, our team has initiated an innovation project titled The introduction and usage of information technology in the development of Mongolian studies (2015-2017).  We are now pleased to introduce to you the result of this project – online database at MONGOLIANSTUDIES.COM.   

MONGOLSTUDIES.COM online database provides you with the following:

Brief  biography of the world’s researchers in the Mongolian studies and their major research works, international researchers with degrees in Mongolian history, culture, archeology and ethnography, and their works. The website allows you to search for content by the researcher’s name, the researcher’s country of origin, the research field and their research era. 
The information corner for tourists which includes photos and introduction of Mongolian historic areas and introduces in both Mongolian and English languages.
The electronic library of Mongolian Studies.
The interactive corner - is comprised of selected researches on Mongolian Studies introduced in an interactive form, including:

Animation
Video Stream
Sound Stream

3D-tours of historic places and structures in Mongolia.